A

A

A

Бүлэг: 1979

/Аймгийн Засаг даргын 2020 оны А/02 дугаар захирамжаар хүчингүй/

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дугаар А/424 Алтай хот

ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2 дахь хэсэг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа эхлэх, дуусах цагийн хуваарийг хавсралтаар баталсугай.

2.Захирамжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж, олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /Д.Баттайван/, Цагдаагийн газар /Г.Түмэннасан/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Түмэнбаатар/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ