Хэвлэх DOC Татаж авах
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 139

“Орон сууц хувьчлах тухай” Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дугаар заалт, 11 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор, “Орон сууц хувьчлах талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 118 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:
1. Орон сууц хувьчлахтай холбогдсон багц хуулиудыг орон нутагт хэрэгжүүлж, орон сууц хувьчлах ажлыг зохион байгуулж гүйцэтгэх үүрэг бүхий Орон сууц хувьчлах товчоодыг Нийслэл болон аймгийн төвүүдэд байгуулсугай.
2. Орон сууц хувьчлах товчооны ажиллах журмыг 1 дүгээр хавсралтаар, Орон сууц хувьчлах товчоодын бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар, Хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажсан ягаан тасалбарыг арилжаалах журмыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3. Орон сууц хувьчлах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу 1997 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулж хэрэгжүүлэхийг Аймаг, нийслэлийн орон сууц хувьчлах товчооны дарга нарт даалгасугай.
4. Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар /хэрэгжүүлэгч агентлаг/ /Б.Жигжид/-д даалгах нь:
а/ орон сууц хувьчлахтай холбогдсон сургалт, семинарыг Нийслэл, аймгуудын орон сууц ашиглалт, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын холбогдох ажилтнуудыг оролцуулан энэ оны 5 дугаар сард багтаан зохион байгуулсугай.
б/ орон сууц хувьчлах товчоодыг орон сууц хувьчлалын холбогдох дүрэм, журам, заавар, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгээр хангаж, тэдгээрийн ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажилласугай.


                                                  ХОРООНЫ ДАРГА                                                       З.ЭНХБОЛД




                                                     ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА                                 Б.ШИНЭБААТАР


                                                     1997 оны 12 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 1121 дугаарт бүртгэсэн.