A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

 

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагад олгосон итгэмжлэлийн гэрчилгээ нь уг гэрчилгээнд заасан хугацаанд хүчин төгөлдөр байна.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД