A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ

Төрийн өмчийн хорооны даргын 2011 оны 11 сарын 10-ны өдрийн 511 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үл хөдлөх хөрөнгийг хувьчлахад үнэлгээ хийх тухай журам/

1998 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 640

Дугаар 640

Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:

1. Үл хөдлөх хөрөнгийг хувьчлахад үнэлгээ хийх тухай журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Үл хөдлөх хөрөнгийг хувьчлахад хийх үнэлгээг хавсралтад заасан журмын дагуу хийж, Төрийн өмчийн хорооны хуралдаанд оруулж шийдвэрлүүлж байхыг Жижиг аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийн хувьчлалын газар /Ц.Сайнбаяр/-т даалгасугай.

ХОРООНЫ ДАРГА З.ЭНХБОЛД ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ШИНЭБААТАР

2003 оны 05 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 2055 дугаарт бүртгэсэн.