A

A

A

Бүлэг: 1979

Засаг даргын 2020 оны А/259 дүгээр захирамжаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛС

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Дугаар А/93 Чойр

Журамд өөрчлөлт оруулах тухай

"Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 29.3, 29.1.6 дугаар зүйл, "Хот байгуулалтын тухай" хуулийн 9.1.5, "Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай" хуулийн 9.2.1, "Ариун цэврийн тухай" хуулийн 15.2.3, 15.2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Аймгийн Засаг даргын 2010 оны А/70 тоот захирамжаар батлагдсан "Хүрээлэн байгаа орчноо тохижуулах, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах" журамд өөрчлөлт оруулсугай.

Хоёр.Энэхүү журмыг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн аймгийн нутаг дэвсгэрт бүх нийтээр мөрдсүгэй.

ДАРГА Ж.БАЯНМӨНХ

Улсын бүртгэлд 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 3121 дүгээрт бүртгэгдсэн.