Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙН ДООД ҮНЭ, ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ
ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙН ДООД ҮНЭ, ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 42

Түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай
"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 26, 28 дугаар зүйл, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн хорооны 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:
1. Төрийн өөрийн өмчийг эзэмшигч төрийн өмчит аж ахуйн нэгж, төсөвт
байгууллагуудын түрээсээр эзэмшүүлж буй байрны түрээсийн төлбөрийн 1 ам. метр
ашигтай талбайн доод үнийг нэгдүгээр хавсралтаар, гэрээний загварыг хоёрдугаар
хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2. Дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Төрийн өмчит хуулийн этгээдийн
дарга /гүйцэтгэх захирал/ нарт үүрэг болгосугай:
а/ төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх, дамжуулан түрээслүүлэх бол Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авах,
б/ үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнд барилгын түрээслүүлж буй байр талбайн хэмжээг тогтоосон план зураг, хүлээлгэн өгсөн актыг хавсарган үүнийг баталгаажуулсан албан тушаалтны гарын үсэг бүхий баримт бичгийг гэрээнд заавал хавсаргах,
в/ төрийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайлан балансад бүртгэлтэй төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг хуулийн этгээд, иргэдэд түрээслүүлсэнээс олсон орлогын 20 хувийг Төрийн өмчийн хорооны төрийн сангийн дансанд сар бүр төвлөрүүлж, улирал, жилийн эцэст Төрийн өмчийн хороотой тооцоо нийлж акт үйлдэж байх,
д/ Түрээсийн гэрээг жилбүрийн 3 дугаар сарын 1-ний дотор байгуулах.
3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар
/Н.ЭНХТАЙВАН/-Т даалгасугай.
4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Төрийн өмчийн хорооны 2001 оны 562, 715 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


                                  ДАРГА                                                                                    Д.СУГАР




                                 ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                              Н. ЭНХТАЙВАН


     /Энэхүү тогтоолд 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 12 тоот тогтоолоор орсон нэмэлтийг тусгав/
                                      Улсын бүртгэлийн 2007 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2683 дугаарт бүртгэгдсэн

 

Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих