A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨМЧИТ ЗАРИМ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 9

Улаанбаатар хот

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2016 оны 69 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Татан буулгах төрийн өмчит хуулийн этгээдийг жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Хавсралтад заасан төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах ажлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай нь хамтран хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг Засгийн газарт танилцуулж гүйцэтгэлийг тайлагнахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Авто замын засвар, арчлалтын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын тухай" Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 173 дугаар тогтоолын 1-ийн "а" заалтын "ТТТ" ХК" гэснийг хасч, ""Сайншанд" аж үйлдвэрийн цогцолбор төслийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 216 дугаар тогтоолын 2, 3 дугаар зүйл, ""Сайншанд" аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 76 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, "Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 365 дугаар тогтоол, "Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 224 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 4. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан, өөрчлөн байгуулсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцохыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор), Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржавт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР