Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 1дүгээр сарын 10-ны өдөр                                         Дугаар 19                               Улаанбаатар хот

 

          ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 18 дугаар зүйлийн 18.2, 18.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.“Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 223 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоол батлагдсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд холбогдох өөрчлөлт оруулахыг “Монголын хөрөнгийн бирж” ХК /Х.Алтай/, “Монголын үнэт цаасны бирж” ХХК /С.Даваасамбуу/, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК /Ш.Лхагва/, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК /О.Эрдэнэгэрэл/-д тус тус үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

 

 

 

 

                                    ДАРГА                                               С.ДАВААСҮРЭН