Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн тогтолцоо - үндсэн дүрэм/

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн тогтолцоо - үндсэн дүрэм/

2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 27

"Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай" Монгол Улсын хуулийн 20.2.3, Засгийн Газрын 2010 оны 119 дүгээр тогтоол, "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-ын 1.6.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
Нэг. "Тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн тогтолцоо - үндсэн дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.
Хоёр. Дүрэм баталсантай холбогдуулан Стандартчилал, Хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн 2003 оны 59 дүгээр тогтоол "Дүрэм батлах тухай журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
Гурав. Шийдвэрийг Хууль, Зүй Дотоод Хэргийн Яаманд хянуулж, бүртгүүлэх ажлыг Стандартчилал, хэмжил зүйн газрын Стратегийн удирдлага, төрийн захиргааны хэлтсийн дарга /О.Отгонсайхан/-д даалгасугай.
Дөрөв. Шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Стандартчилал, хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн хэлтсийн дарга /М.Мөнгөнбаяр/-д үүрэг болгосугай.
ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Г.ЭНХТАЙВАН
Улсын бүртгэлд 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3259 дүгээрт бүртгэсэн.