A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 17

Улаанбаатар хот

Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 155.000 (нэг зуун тавин таван мянган) төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 70.000 (далан мянган) төгрөгөөр тус тус тогтоон мөрдсүгэй.(Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 27 дугаар тогтоолор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2019-2-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 293 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ