Хэвлэх DOC Татаж авах
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 143

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” -ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангаж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарт тус тус даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд                                                         Б.ЧОЙЖИЛСҮРЭН