Хэвлэх DOC Татаж авах
ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Согтууруулах ундааны үйлдвэрлэлд автомат хяналт тавих түр журам/

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДАРГА, СТАНДАРТЧИЛАЛ ХЭМЖИЛЗҮЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ТЕГ-ын даргын 2012 оны 04  сарын 27-ны өдрийн 448 дугаар тушаалаар  хүчингүйд тооцсон.

ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Согтууруулах ундааны үйлдвэрлэлд автомат хяналт тавих түр журам/

2004 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 195/365

"Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль"-ийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 174 тоот тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 4 дэх заалт, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Согтууруулах ундааны үйлдвэрлэлд автомат хяналт тавих түр журам"-ыг 1 дүгээр хавсралтаар баталж, 2004 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
2. Энэхүү түр журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтэс /Ч.Гансүх/, Татвар хураалтын хэлтэс /Х.Хурметхан/, СХҮТ-ийн Хэмжилзүйн газар /З.Ганболд/-т тус тус үүрэг болгосугай.
3. Түр журмыг мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/, Стандартчилал, хэмжилзүйн төв, хяналтын тоолуур бүхий аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасугай.


             ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДАРГА                  СТАНДАРТЧИЛАЛ ХЭМЖИЛЗҮЙН ГАЗРЫН ДАРГА


                                                          Л.ЗОРИГ                                                                                                                    Ж.ХҮРЭЛСҮХ 
                                                   2004 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 2352 дугаарт бүртгэсэн