A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар А/14/16

Улаанбаатар хот

Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив батлах тухай

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, Цагдаагийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Харуул хамгаалалтын чиглэлийн албаны нохой ашиглах /3 сарын хугацаатай/ сургалтын төлбөрийн хэмжээг 2010000 /хоёр сая арван мянган/ төгрөг, галт зэвсэг эзэмших, ашиглах сургалтын төлбөрийн хэмжээг 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, гэрээт харуул хамгаалалтын сургалтын төлбөрийн хэмжээг 199260 /нэг зуун ерэн есөн мянга хоёр зуун жар/ төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2. "Харуул хамгаалалтын чиглэлийн албаны нохой ашиглах сургалтын нэг нохойгоор тооцсон зардлын норматив"-ыг нэгдүгээр, "Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй ажиллагааны сургалтын нэг иргэнээр тооцсон зардлын норматив"-ыг хоёрдугаар, "Гэрээт харуул хамгаалалтын сургалтын нэг иргэнээр тооцсон зардлын норматив"-ыг гуравдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. Энэ тушаалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа С.Баатаржав/, цагдаагийн байгууллагын жил бүрийн төсөвт зохих санхүүжилтийг тусгаж байхыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс /Н.Цэвэлмаа/, Сангийн яамны Төсвийн бодлогын газар /Ж.Ганбат/-д тус тус даалгасугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайд, Сангийн сайдын 2016 оны 14/А/10 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/423, А/235

Улаанбаатар хот

Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив шинэчлэн батлах тухай

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, Цагдаагийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Харуул хамгаалалтын чиглэлийн албаны нохой ашиглах (3 сарын хугацаатай) сургалтын төлбөрийн хэмжээг 2,010,000 (хоёр сая арван мянган) төгрөг, галт зэвсэг эзэмших, ашиглах сургалтын төлбөрийн хэмжээг 263,700 (хоёр зуун жаран гурван мянга долоон зуун) төгрөг, гэрээт харуул хамгаалалтын сургалтын төлбөрийн хэмжээг 302,200 (гурван зуун хоёр мянга хоёр зуун) төгрөг, гэрээт харуул хамгаалалтын давтан сургалтын төлбөрийн хэмжээг 371,700 (гурван зуун далан нэгэн мянга долоон зуун) төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2."Харуул хамгаалалтын чиглэлийн албаны нохой ашиглах сургалтын нэг нохойгоор тооцсон зардлын норматив"-ыг нэгдүгээр, "Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй ажиллагааны сургалтын нэг иргэнээр тооцсон зардлын норматив"-ыг хоёрдугаар, "Гэрээт харуул хамгаалалтын сургалтын нэг иргэнээр тооцсон зардлын норматив"-ыг гуравдугаар, "Гэрээт харуул хамгаалалтын давтан сургалтын нэг иргэнээр тооцсон зардлын норматив"-ыг дөрөвдүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/14/16 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тушаалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Т.Сүхболд), цагдаагийн байгууллагын жил бүрийн төсөвт зохих санхүүжилтийг тусгаж байхыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Д.Гантуяа), Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга (М.Санжаадорж) нарт тус тус даалгасугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР                                                                        САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН