Хэвлэх DOC Татаж авах
ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЗАГВАРЫГ ТУРШИХ, БАТЛАХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
“ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЗАГВАРЫГ ТУРШИХ, БАТЛАХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 335

Монгол Улсын “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 6 дугаар заалт, Стандартчилал, хэмжих зүйн газрын даргын зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 18-ныөдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. “Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар шинэчлэн баталсугай.
Хоёр. Энэ тушаал гарсантай холбогдуулан 2 дугаар хавсралтад дурьдсан хэмжих хэрэгслийн загварын гэрчилгээг хүчинтэйд тооцон, 10 жилээр олгох, 3 дугаар хавсралтад дурьдсан хөдөлгөөний параметрийн хэмжих хэрэгслийг улсын бүртгэлээс хасахыг Хэмжил зүйн хэлтэс /Г.Зоригоо/-т даалгасугай.
Гурав. Хэмжих хэрэгслийн хаяг, шошгийн техникийн зохицуулалтыг 2010 оны 2 дугаар улиралд багтаан боловсруулж, холбогдох журмын дагуу батлуулж, мөрдүүлэхийг Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтэс /Б.Гэрэл/, Хэмжил зүйн хэлтэс /Г.Зоригоо/-т тус тус даалгасугай.
Дөрөв. Энэхүү шийдвэр батлагдсантай холбогдуулан СХҮТ-ийн даргын 2006 оны 378 тоот тушаалыг хүчингүйд тооцсугай.
Тав. “Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журам”-д өөрчлөлт орсонтой холбогдуулан Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоолын дагуу Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Стратегийн удирдлага, төрийн захиргааны хэлтэс /О.Отгонсайхан/-т үүрэг болгосугай.


           ДАРГА          Г.ГАНТӨМӨР


Улсын бүртгэлд 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3111 дугаарт бүртгэсэн.