- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЗАГВАРЫГ ТУРШИХ, БАТЛАХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /СХЗГ-ын даргын 2020 оны А/137 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/СХЗГ-ын даргын 2020 оны А/137 дугаар тушаалаар хүчингүй болсон/
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 335
"ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЗАГВАРЫГ ТУРШИХ, БАТЛАХ ЖУРАМ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 6 дугаар заалт, Стандартчилал, хэмжих зүйн газрын даргын зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 18-ныөдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь: |
Нэг. “Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар шинэчлэн баталсугай. |
Хоёр. Энэ тушаал гарсантай холбогдуулан 2 дугаар хавсралтад дурьдсан хэмжих хэрэгслийн загварын гэрчилгээг хүчинтэйд тооцон, 10 жилээр олгох, 3 дугаар хавсралтад дурьдсан хөдөлгөөний параметрийн хэмжих хэрэгслийг улсын бүртгэлээс хасахыг Хэмжил зүйн хэлтэс /Г.Зоригоо/-т даалгасугай. |
Гурав. Хэмжих хэрэгслийн хаяг, шошгийн техникийн зохицуулалтыг 2010 оны 2 дугаар улиралд багтаан боловсруулж, холбогдох журмын дагуу батлуулж, мөрдүүлэхийг Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтэс /Б.Гэрэл/, Хэмжил зүйн хэлтэс /Г.Зоригоо/-т тус тус даалгасугай. |
Дөрөв. Энэхүү шийдвэр батлагдсантай холбогдуулан СХҮТ-ийн даргын 2006 оны 378 тоот тушаалыг хүчингүйд тооцсугай. |
ДАРГА Г.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A
Сонсох:
Таны санал хүсэлт