A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗУРАГТ БОЛОН БИЧМЭЛ АНХААРУУЛГЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар А/09

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗУРАГТ БОЛОН БИЧМЭЛ АНХААРУУЛГЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.5 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах зорилгоор ТУШААХ нь:

1. Тамхины хайрцаг, сав, баглаа боодол дээр хэвлэх, тамхины хэрэглээнээс хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөлийг харуулсан эрүүл мэндийн зурагт болон бичмэл анхааруулгын шинэчилсэн загварыг нэгдүгээр, тэдгээрт тавигдах шаардлагыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Эрүүл мэндийн зурагт болон бичмэл анхааруулгыг тамхин бүтээгдэхүүний техникийн ерөнхий шаардлагад тусгах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулахыг Нийгмийн эрүүл мэндийн газар (Д.Ганцэцэг)-т, хүн амд тамхинаас үүдэлтэй хор хөнөөлийг сар бүр тодорхой сэдвийн дор тогтмол сурталчилах тогтолцоо бүрдүүлж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (Б.Цогтбаатар), Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (Л.Насанцэнгэл)-д тус тус даалгасугай.

3. Эрүүл мэндийн анхааруулга болон тамхи татахыг хориглосон анхааруулга, тамхины хор хөнөөлтэй тэмцэх, сурталчилах арга хэмжээний зардлыг Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжүүлж байхыг Бодлого, төлөвлөлтийн газар (Р.Оюунханд)-т, уг тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Б.Баярт)-т үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 36 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.САРАНГЭРЭЛ