A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

2003 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 113

Улаанбаатар хот

ТӨСВИЙН СУУРЬ НОРМЫН НЭМЭЛТИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

1. Барилга, сантехникийн ажлын төсвийн суурь нормын нэмэлт /БНбд 81-02-03/-г хавсралтаар баталсугай.

2. Төсвийн суурь нормын нэмэлтийг сурталчлах, хэвлэн олшруулах, барилгын байгууллагуудад мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар (Б.Бямбажав)-т даалгасугай.

САЙД Б.ЖИГЖИД

Улсын нэгдсэн бүртгэлийн 2003 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2089 дүгээрт бүртгэв