A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГА ЗАСВАРЫН АЖЛЫН ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН НЭГДСЭН ЖИШИГ НОРМ БАТЛАХ ТУХАЙ- БХБС-ын 2021 оны 13 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

2003 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 238

Улаанбаатар хот

БАРИЛГА ЗАСВАРЫН АЖЛЫН ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН НЭГДСЭН ЖИШИГ НОРМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Барилгын тухай хууль-ийн 6.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын дэргэдэх Салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөлийн хурлын 2003 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1. Барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг норм /БНбд 83-20а-03/-г хавсралтаар баталсугай.

2. Барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг норм/БНбд 83-20а-03/-ийг хэвлэн олшруулж барилгын байгууллагуудад мөрдүүлэх, барилга засварын ажлын төсвийн суурь норм боловсруулах ажилд хэрэглэхийг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар (Б.Бямбажав), Барилга архитектур корпораци /Д.Хайсамбуу/-д даалгасугай.

САЙД Б.ЖИГЖИД

Улсын нэгдсэн бүртгэлийн 2004 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2358 дугаарт бүртгэв