A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар А/69

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалт, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Аюулгүй байдлын шалгалт явуулах журмыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллахыг Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Ц.Баярсайханд үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тэргүүн дэд дарга, бригадын генерал Б.Доньжчимбууд даалгасугай.

4.Аюулгүй байдлын шалгалт явуулах журмыг Төрийн болон албаны нууцын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.ХУРЦ