A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2016.12.12-ны өдрийн А/80 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2007 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 779 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2-ын 2, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Монгол Улсын хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчинд гаалийн хяналт, шалгалт хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс (Д.Баасан), харьяа гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 1999 оны 346, 2001 оны 566 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тушаалыг 2007 оны 12.дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.БАТТӨМӨР