A

A

A

Бүлэг: 1979

/ЦЕГ-ын даргын 2015-10-30-ны А/88 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ГАЛТ ЗЭВСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ

2002 оны 08 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 290

Галт зэвсгийн тухай Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйл, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2002 оны 14 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ

1. Галт зэвсгийн гэрчилгээ олгох ажлыг орон нутагт 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн явуулсугай.

2 . Гэрчилгээ олгох ажлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ойлгуулах, энэ ажилд галт зэвсэг нэг бүрийг хамруулж шинэчлэн бүртгэх, иргэдэд соёлтой, шуурхай үйлчлэх ажлыг сайтар зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

3.Галт зэвсгийн гэрчилгээний үнийг 9800 /есөн мянга найман зуу/ төгрөгөөр тогтоосугай.

4.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж, ажлын явц, үр дүнг улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор танилцуулж, тооцоо хийж ажиллахыг Хэв журмын алба /цагдаагийн хурандаа Ж.Бумнанжид/, Санхүү төлөвлөлт, үйлчилгээ хангамжийн газар /цагдаагийн хурандаа Ч.Энх-Амгалан/-т тус тус даалгасугай.

ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИР

Улсын бүртгэлд 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2732 дугаарт бүртгэсэн