A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА, БҮРТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 319 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 27

Улаанбаатар хот

(Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Журам шинэчлэн батлах тухай 319 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон)

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА, БҮРТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 42.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 185 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН