A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ

2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 51

Улаанбаатар хот

Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Барилгын тухай хуулийн 34.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 34.1.2, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.15-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг "Барилгын хөгжлийн төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд зөвшөөрсүгэй.

2. Төрийн зарим чиг үүргийг "Барилгын хөгжлийн төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэхээр болсонтой холбогдуулан уг газрын дүрмийг шинэчлэн баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай" Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд "Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, …" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН