Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 287

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 18.1.2-т заасныг  үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны  үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 

1. “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын

үүрэг гүйцэтгэгч                                                                                        Ж.ЭРДЭНЭБАТ

Барилга, хот байгуулалтын

сайдын үүрэг гүйцэтгэгч                                                                          Г.МӨНХБАЯР