Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх/

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2018 оны 02 дугаар сарын 06-ны  өдөр                                     Дугаар 05                               Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ  ТУХАЙ

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын өргөн мэдүүлсэн “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх  тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын төсөл, мэдээлэл, Хурлын Нутгийн удирдлага, хууль хяналтын хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1. “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх,  тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Журмыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хэрэгжүүлэх ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, хэрэгжилтийн явц үр дүнг жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж  ажиллахыг аймгийн Засаг дарга /Ж.Батжаргал/-д даалгасугай.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 01 сарын 17-ны өдрийн “Журам батлах тухай” 10 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 02 сарын 16-ны өдрийн “Журамд нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай”  28  дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 сарын 04-ны өдрийн “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”  80  дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 сарын 26-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай”  15  дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар хуралдааны 08 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

 

ДАРГА                                  Ц.ЭНХБАТ