- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар 40
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A