A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЯАМДЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 55

Улаанбаатар хот

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 20.2-т заасныг тус тус үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Яамдын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг 1-13 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг ханган ажиллаж, жил бүрийн эцэст тайлагнаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР