A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 02 дугаар сарын 28 өдөр

Дугаар 10/04

Дархан

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн aймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. "Дархан –Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журамд хяналт тавьж ажиллахыг Аймгийн Засаг дарга /С.Насанбат/-д даалгасугай.

3.Журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг тус аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 32

Дархан сум

ЖУРАМ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсгийн 49.3.4, 49.5 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10/04 дүгээр тогтоолоор батлагдсан "Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.НАСАНБАТ