Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох/

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 02 дугаар сарын 28 өдөр                                           Дугаар 10/04                                   Дархан

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг тус тус  үндэслэн aймгийн ИТХ-ын 7 дахь  удаагийн сонгуулийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

        1. “Дархан –Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг хавсралтаар   баталсугай.

        2. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах,  түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журамд хяналт тавьж ажиллахыг Аймгийн Засаг дарга /С.Насанбат/-д даалгасугай.

3.Журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг тус аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж  байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад  үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                       Г.ЭРДЭНЭБАТ