- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2020 оны 189 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 63
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 189 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.9-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 23 дугаар хавсралт болгон 1 дүгээр хавсралт, "Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын тогтоох хэсгийн "Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2" гэснийг "Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.9" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A