A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

"АТАР-60" БҮТЭЭЛЧ АЖИЛ ӨРНҮҮЛЭХ ТУХАЙ

2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 76

Улаанбаатар хот

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2019 онд болох Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойг угтан хэрэгжүүлэх "Атар-60" бүтээлч ажлын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Бүтээлч ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

3. "Атар-60" бүтээлч ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран үр дүнтэй, шуурхай зохион байгуулж, явц, дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.БАТЗОРИГ