A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах, ажиллах/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/57

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Усны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах, ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Сав газрын талуудын оролцооны зөвлөлийг байгуулж, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар /Ш.Мягмар/, Сав газрын удирдлагын хэлтэс /Н.Баттулга/-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Сав газрын зөвлөлийг байгуулах, ажиллах нийтлэг журам батлах тухай" Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 4 дүгээр сарын 22–ны өдрийн 124 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.ЦЭРЭНБАТ