A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 50

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарлигт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөв дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан "Цэргийн цол олгох журам"-ын 2 дугаар зүйлийн 2.11-ийн "... орлогч", гэсний дараа "газрын дарга /J3, J4, J5/" гэж нэмсүгэй.

2. Мөн журмын 2 дугаар зүйлийн 2.12 дахь заалтыг хассугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ