A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр

Дугаар 49

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарлигт хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зэвсэгт хүчний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн "Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм батлах тухай" 87 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэхүү зарлигийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА