Хэвлэх DOC Татаж авах
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр                                                                              Дугаар 55                                       Төрийн ордон, Улаанбаатар хот

           

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

            Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 171 дүгээр зарлигаар батлагдсан “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн “өдрөөс 10 хоногийн өмнө” гэснийг “өдрөөс өмнө 10 хоногийн дотор” гэж өөрчилсүгэй.

 

 

МОНГОЛ УЛСЫН                                                     ХАЛТМААГИЙН

ЕРӨНХИЙЛӨГЧ                                                       БАТТУЛГА