A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 09 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 30

Улаанбаатар хот

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн ажиллах журам батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Авилгын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх "Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

Хоёр. Журмыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 120 тоот зарлигаар батлагдсан "Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Журамд нэмэлт оруулах тухай 186 дугаар зарлигаар орсон нэмэлтийг тусгав/