Хэвлэх DOC Татаж авах
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн ажиллах журам батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 09 дугаар сарын 20-ны өдөр                                                                                Дугаар 30                                                                               Төрийн ордон, Улаанбаатар хот

           

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн ажиллах журам батлах тухай

            Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Авилгын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

            Нэг. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх “Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

            Хоёр. Журмыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 120 тоот зарлигаар батлагдсан “Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

 

       МОНГОЛ УЛСЫН                                                     ХАЛТМААГИЙН

ЕРӨНХИЙЛӨГЧ                                                       БАТТУЛГА