A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 07/04

Арвайхээр

Төлбөрийн хэмжээ тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Орон нутгийн авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Орон нутгийн авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг мөрдүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Ганболд/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.ИШДОРЖ