Хэвлэх DOC Татаж авах
“Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдээс мэдээлэл  ирүүлэх,түүнд хяналт тавих журам” батлах тухай

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр                     Дугаар142                          Улаанбаатар хот

 

   “Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдээс мэдээлэл

ирүүлэх,түүнд хяналт тавих журам” батлах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.5, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. “Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдээс мэдээлэл ирүүлэх, түүнд хяналт тавих журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан “Зохицуулалттай этгээдийн мэдээллийн сангийн журам” батлах тухай Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 457 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэхүү журамд нийцүүлэн мэдээллийн дотоод журмаа шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахыг зохицуулалттай этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирлуудад үүрэг болгосугай.

4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

 

 

 

ДАРГА                                  С.ДАВААСҮРЭН