A

A

A

Бүлэг: 1979

/ХСУХАТАҮЗЗ-ийн 2019 оны 23 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 32 Улаанбаатар хот

Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, батлах тухай

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний хүн амын тарифыг нэгдүгээр, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тарифыг хоёрдугаар, зөөврийн ус хангамж, бохир ус зөөврөөр татан зайлуулах үйлчилгээний тарифыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "ТЗЭ" гэх/ аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт даалгасугай.

3.Тариф шинэчлэн батлагдсантай холбогдуулан борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ (БОш)-г хянуулж батлуулахыг ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

3.Тариф шинэчлэн батлагдсантай холбогдуулан борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ (БОш)-г хянуулж батлуулахыг ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

4.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, үр дүнтэй ажиллахыг ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2016 оны 94, 2017 оны 05, 2017 оны 73 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, ТЗЭ-дэд зөвлөмж хүргүүлэн, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ