- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /ЦЕГ-ын даргын 2010 оны 173-р тушаалаар хүчингүй болсон/
/ЦЕГ-ын даргын 2010 оны 173-р тушаалаар хүчингүй болсон/
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Бүх төрлийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх/
1994 он 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 75
"Монгол улсын Цагдаагийн байгууллагын тухай" хуулийн 45 дугаар зүйл, ЦЕГ-ын даргын зөвлөлийн 1994 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь: |
1. Бүх төрлийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх зааврыг нэгдүгээр хавсралтаар, хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. |
2. Зааврыг алба хаагч нараар судлуулан, шалгалт авч, тусгай хэрэгсэл хэрэглэх зөвшөөрлийг алба хөөгч бүрт тушаалаар олгож байхыг Цагдаагийн газар, хэлтэс, анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгосугай. |
3. Энэ зааврыг 1994 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. |
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 1990 оны А/8 тоот, 1991 оны Б/176 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. |
ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.ПҮРЭВ
1994 оны 7 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн 672 дугаарт бүртгэсэн |
Текст томруулах
A
A
A
Сонсох:
Таны санал хүсэлт