Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цахим мөнгөний журам/

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

 

2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр                     Дугаар А-45                Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалт, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

              1.“Цахим мөнгөний журам”-ыг хавсралтаар баталж, 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

              2.Батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нарт тус тус даалгасугай.

              3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Дотоод аудитын газар (Д.Аюуш)-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                      ЕРӨНХИЙЛӨГЧ                                            Н.БАЯРТСАЙХАН