Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бэлчээр ашиглах журам/

УВС АЙМАГ, ЗҮҮНГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 04 сарын 01-ний өдөр                                    Дугаар 07/01                            Зэлийн гол

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн  52дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Нэг. Cумын “Бэлчээр ашиглах журам”-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Тогтоолын хэрэгжилтийг хангаж,  дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж байхыг сумын Засаг дарга /Д.Нэргүй/-д үүрэг болгосугай.

Гурав. Уг журмыг Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-д заасны дагуу хянуулж бүртгүүлэх асуудлыг зохион байгуулахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга /Ж.Баянтөр/-д даалгасугай.

Дөрөв. Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05/01 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                   Б.ӨЛЗИЙТОГТОХ