A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Магадлан итгэмжлэх зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай /2013-247-ийн 3-р хавсралтыг хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар А/161

Улаанбаатар хот

Магадлан итгэмжлэх зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжпэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, зөвлөлийн ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /Я.Буянжаргал/-т үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/-д даалгасугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 247 дугаар тушаалын гуравдугаар хавсралт, Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 27 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД А.ЦОГЦЭЦЭГ