Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох/

ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох/

2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 83

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.9 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, “Газрын тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.2.13 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:
1. “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумдын Газрын даамлуудад үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг орлогч дарга /Ж.Даваабаатар/-д, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг Захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтэн /Б.Батсайхан/-д тус тус даалгасугай.
4. Энэ журам батлагдсантай холбогдуулан тус газрын даргын 2003 оны 165, 2003 оны 185. 2007 оны 285 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


                                                                     ДАРГА Ш.БАТСҮХ


                                 Улсын бүртгэлд 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2924 дүгээрт бүртгэсэн