Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 114

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Баянхонгор аймгийн Бууцагаан, Төв аймгийн Мөнгөнморьт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт Гал утраах, аврах ангийг тус тус шинээр байгуулсугай.

2. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний анги, Аврах тусгай ангийг нэгтгэн Үндэсний аврах бригад, Бор-Өндөр сум дахь Гал унтраах, аврах III зэрэглэлийн 49 дүгээр ангийг Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс болгон өргөтгөн зохион байгуулсугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгж”-ийн, “Хоёр. Орон нутаг дахь салбар, нэгж (бүсчилсэн байдлаар)” гэсэн хэсгийн 2, 14, 15, 17, 22 дахь заалтад дор дурдсан нэмэлт оруулсугай:

        а/ “Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар” гэсэн 2 дахь заалтад “Цэнгэл сум дахь Гал унтраах, аврах IY зэрэглэлийн 71 дүгээр анги (Дэлүүн суманд Эрэн хайх, аврах бүлэгтэй)” гэж;         б/ “Төв аймгийн Онцгой байдлын газар” гэсэн 14 дэх заалтад “Мөнгөнморьт сум дахь Гал унтраах, аврах IY зэрэглэлийн 75 дугаар анги (Баян сум болон Лүн суманд Эрэн хайх, аврах бүлэгтэй)” гэж;                   в/ “Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар” гэсэн 15 дахь заалтад “Цагаан-Уул сум дахь Гал унтраах, аврах IY зэрэглэлийн 73 дугаар анги” гэж;         г/ “Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар” гэсэн 17 дахь заалтад “Бууцагаан сум дахь Гал унтраах, аврах IY зэрэглэлийн 72 дугаар анги (Баянговь суманд Эрэн хайх, аврах бүлэгтэй)” гэж;         д/ “Нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс” гэсэн 22 дахь заалтад “Гал унтраах, аврах III зэрэглэлийн 74 дүгээр ангитай” гэж.

4. Мөн хавсралтын “Нэг. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх салбар” гэсэн хэсгийн 2 дахь заалтыг “Үндэсний аврах бригад” гэж, мөн хавсралтын “Хоёр. Орон нутаг дахь салбар, нэгж (бүсчилсэн байдлаар)” гэсэн хэсгийн “Хэнтий аймгийн Онцгой байдлын газар” гэсэн 8 дахь заалтын “Бор-Өндөр сум дахь Гал унтраах, аврах III зэрэглэлийн 49 дүгээр анги” гэснийг “Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс (Гал унтраах, аврах III зэрэглэлийн 49 дүгээр ангитай)” гэж тус тус өөрчлөн, “Нэг” дэх хэсгийн 3, 4 дэх заалтыг хассугай.

5. Энэ тогтоолын 3 дугаар зүйлд заасан Гал унтраах, аврах анги байгуулах бэлтгэл ажлыг хангаж, шаардагдах зардлыг 2019 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                   У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд                                                      Ө.ЭНХТҮВШИН