A

A

A

Бүлэг: 1979

/Аймгийн ИТХ-ын 2021 оны 04/02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 03 дугаар сарын 26-ны  өдөр                                                                                                         Дугаар 07/05                                                                              

 

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

             1.“Аймгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг нэгдүгээр, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн загвар, санамжийг хоёрдугаар, гэрээний маягтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

                 2.Дээрх журмыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Ганболд/-д даалгасугай.

                3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн талаар авах арга хэмжээний тухай” 72 дугаар тогтоол, 2017 оны “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 102 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                              А.ИШДОРЖ