Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014-11-06-ны 1498 тоот тушаалаар хүчингүй болгосон/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014-11-06-ны 1498 тоот тушаалаар хүчингүй болгосон

 

ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДЭД ДАРГА БӨГӨӨД ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН ЕРӨНХИЙ БҮРТГЭГЧИЙН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эрхийн улсын бүртгэлийн тэмдэг олгох, хураан авах, хадгалах журам/

2005 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 39

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12.3, 15.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь :
1.”Эрхийн улсын бүртгэлийн тэмдэг олгох, хураан авах, хадгалах журам-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг Тамгын газар /Б.Энхбаяр/, Архив, мэдээллийн сангийн хэлтэс /Сү.Оюунгэрэл/, Бүртгэлийн хэлтэс /Г.Цэцгээ/-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 8 дугаар тушаалаар батлагдсан “Эрхийн улсын бүртгэлийн тэмдэг олгох, хураан авах, хадгалах журам”-ыг хүчингүйд тооцсугай.
ЭРХИЙН УЛСЫН ЕРӨНХИЙ БҮРТГЭГЧ Д.ДОЛГОРМАА