A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

Дорноговь аймгийн Сайншанд сумын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2 дахь, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Сайншанд сумын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 1-ээр, усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт 2-оор баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Чандмань-Илч" ХХК, /Т.Азбаяр/, "Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар анги" ХНН /Ц.Алтансүх/, "УБТЗ-ын орон сууц ашиглалт, үйлчилгээний 3 дугаар анги" ХНН /Т.Мягмарсүрэн/-т даалгасугай. /ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 72 дугаар тогтоолоор нэмэлт орсныг тусгав/

3.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, тайлан тооцоог цаг хугацаанд нь ирүүлж ажиллахыг ТЗЭ аж ахуй нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2014 оны 73 дугаар тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН Б. ЖИГЖИД

Ч. БАТТОГТОХ

С. ЧУЛУУНХУЯГ

Р. НЯМЖАВ