- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014-11-06-ны 1498 тоот тушаалаар хүчингүй болгосон
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014-11-06-ны 1498 тоот тушаалаар хүчингүй болгосон
ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДЭД ДАРГА БӨГӨӨД ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭГЧИЙН ТУШААЛ
МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн талаархи лавлагааны маягт/
2005 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 51
Дугаар 51
“Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь заалтыг үнднслэн ТУШААХ нь : |
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн талаархи лавлагааны маягтыг 1 дүгээр хавсралтаар баталсугай. |
2.Лавлагааны маягтыг хууль бусаар ашиглахаас сэргийлж, нууцлалыг хангах зорилгоор 1 дүгээр тэгш өнцөгт дотор зоосыг байрлуулсан /зоос нь “эд хөрөнгө”-ий, зоосны гадна талын тэгш өнцөгт хэлбэртэй дөрвөлжин хүрээ нь “эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хуулийн хүрээнд бүртгэж баталгаажуулан хамгаална” гэсэн санааг илэрхийлнэ./ бэлэгдлийн дэвсгэр болгон хэвлэсэн байхыг дурдсугай. |
3.Лавлагааны 1 дүгээр нүүрэнд дэвсгэр болгон хэвлэсэн бэлэгдлийн дүрс нь дараах хэмжээтэй байхаар тогтоосугай. Үүнд: |
1.9х9 см-ийн хэмжээтэй, 1 см өргөн хүрээтэй квадрат дүрс, түүний гол 4.5 см-ийн радиустай дугуйг квадратын дотор талын ханыг шүргүүлэн байрлуулсан, дугуйн төв хэсэгт 1.3х1.3 см хэмжээтэй квадратыг байрлуулсан байна. |
2. уг дүрсний 9х9 см хэмжээтэй, 1 см өргөн хүрээтэй квадрат болон түүний дотор байрлах 4.5 радиустай дугуй нь тус тус цайвар цэнхэр өнгөтэй, бусад хэсэг нь цагаан өнгөтэй байна. |
3. дээрхи дүрс нь лавлагааны хуудасны дээд захаас 11.9 см, доод захаас 8.7 см, баруун гар талаас 6.2 см, зүүн гар талаас 5.7 см зайд тус тус байрлуулсан байна. |
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 1 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. |
Текст томруулах
A
A
A
Сонсох:
Таны санал хүсэлт